Friday, September 7, 2012

Ингээд алга болдог нь эр хүний зан юм уу?

       Надад 1 асуудал тулгараад байна би одоо 4 сартай жирэмсэн анх хүүхдийн маань аав нь бид 2-гүй амьдарч чадахгүй гээд л би гэдэг хүн бөөн их зан л суудаг байлаа. Одоо тэгсэн байдал эсрэгээрээ бид 2 шиг хэрэггүй хүн байхгүй эцэсд нь би гэдэг нь тэр хүний сексийнх нь хамтрагч болоод хувирчихлаа. Зөв зүгээр байсан хүн гэнэт ингэж их өөрчлөгдсөнд би их гайхаж байна.
    Бид 2-гүй амьдарч чадахгүй л гээд байсан яагаад ингэж хувирч байгаан болоо хүний нөлөө бас байгаан болвуу уул нь элдэв хүүхэнтэй учир ургуулаад байх ч хүн биш л дээ. Тэгээд ч одоо хүүхдээ гаргах дээрээ тулчихсан хойноо ингээд алга болдог нь эр хүний зан юм уу? Яагаад ийм байдын болоо зөвлөгөө байвал хэлж өгөөч бас ийм зүйлтэй учирч байсан бол би яг юу хийх ёстой бэ?
                                          Захидлыг onlinemargad@yahoo.com хүлээн авч байна.